ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Нэг. Нэр томьёоны тайлбар

Хоёр. Үйлчилгээний нөхцөл хүчин төгөлдөр болох, нэмэлт, өөрчлөлт оруулах журам

Хэрэглэгч уг системийн санал болгож буй шийдлийг ашиглахын өмнө энэхүү Үйлчилгээний нөхцөлийг анхааралтай уншиж танилцсаны үндсэн дээр хүлээн зөвшөөрч "Зөвшөөрөв" товч дарснаар Үйлчилгээний нөхцөл тухайн хэрэглэгчийн хувьд хүчин төгөлдөр болно.

Үйлчилгээний нөхцөлийг анхааралтай уншиж танилцах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь Үйлчилгээний нөхцөл, түүний аливаа заалтыг танилцаагүй, мэдээгүй, ойлгоогүй, хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх эсхүл Хэрэглэгчийн аливаа үүрэг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр AVTA тээврийн менежментийн системийн санал болгож буй мэдээллийн системийн үйлчилгээтэй холбоотой эрх, үүрэг хариуцлагыг зөвшөөрсөнд тооцно. Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөөгүй бол AVTA тээврийн менежментийн системийн санал болгож буй үйлчилгээг авахгүй байхыг сануулж байна.

Гурав. Бүртгэл үүсгэх

Хэрэглэгч "Үйлчилгээ үзүүлэх гэрээ" байгуулан бүртгэл үүсгэнэ. Ингэхдээ байгууллагыг төлөөлөх ажилтанд мэдээллийг өгөх ба дээрх ажилтнууд AVTA тээврийн менежментийн системд нэвтрэн санал болгож буй үйлчилгээг авах эрхтэй болно.

Бүртгэл үүсгэх хүсэлт мэдээллийн системд бүртгүүлэхэд тухайн хэрэглэгчийн мэйл хаяг руу веб платформд нэвтрэх, шинэ нууц үг зохиох урилга очно. Нууц үгийн аюулгүй байдалтай холбоотой эрсдэлийг байгууллага хариуцахгүй болно.

Дөрөв. Байгууллагын хариуцлагын хязгаарлалт

Тав. Хэрэглэгчийн мэдээллийг нууцлах тухай

Зургаа. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл

Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл гэдэгт гал түймэр, газар хөдлөл, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал, ажил хаялт, эсэргүүцлийн хөдөлгөөн, гоц халдварт авчин, дайн, террорист халдлага, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио, цээр, гуравдагч ханган нийлүүлэгч байгууллагын систем, сүлжээ, интернэт, эрчим хүч, тог цахилгааны тасалдал, сүлжээний хэвийн ажиллагааны горимоос хэтэрсэн гэнэтийн огцом ачаалал зэрэг Талуудын хүсэл зоригоос үл хамаарах, тэдгээрийн хяналтаас гадуур, урьдчилж тооцох ба даван туулах боломжгүй шалтгаануудыг ойлгоно.

Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд нэн даруй нөгөө Талдаа мэдэгдэнэ. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаагаар хойшлогдоно.