НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Нэг. Нийтлэг үндэслэл

Бид хэрэглэгч таны хувийн мэдээллийг хүндэтгэж, хуулийн хүрээнд хамгаалж, чанд хадгалах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах нь бидний хувьд маш чухал юм.

Энэхүү Нууцлалын бодлого /цаашид "баримт бичиг" гэх/ нь "AVTA"-ийн вэбсайт болон аппликейшн (цаашид "Платформ" гэх) таны ямар мэдээллийг, ямар зорилгоор цуглуулж, ашиглаж, хадгалдаг талаарх мэдээллийг хүргэхэд оршино.

Энэ баримт бичгийг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай" хуульд нийцүүлэн боловсруулсан болно.

Хоёр. Нэр томъёоны тайлбар

Гурав. Хүний хувийн мэдээлэл гэж юу вэ?

"Хүний хувийн мэдээлэл" гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэлнэ. /Хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11/

"Хүний эмзэг мэдээлэл" гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг хэлнэ. /Хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.12/

Дөрөв. Хэрэглэгчийн ямар мэдээллийг хэрхэн цуглуулдаг вэ?

Хэрэглэгч аккаунт үүсгэхийн тулд:

Тав. Хэрэглэгчийн мэдээллийг ямар зорилгоор ашигладаг вэ?

Зургаа. Хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?

Бид үйл ажиллагаандаа "Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын систем-ISO 27001: 2013" стандартыг нэвтрүүлж, баталгаажилт хийлгэсэн.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу ЗАЯБРОС мэдээлэл хариуцагч болохынхоо хувьд хэрэглэгчийн хувийн мэдээллийг анх цуглуулсан зорилгоосоо өөр зорилгоор ашиглахгүй байх, хамгаалах, аюулгүй орчинд хадгалах, гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэг хүлээдэг. Энэ үүргийнхээ дагуу "Мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах журам"-г дотоод үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг.

Хэрэглэгч таны мэдээллийг төрийн эрх бүхий байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй байх болно.

Долоо. Мэдээллийн эзний зөвшөөрөл

Хэрэглэгч AVTA аппликейшнийг татан авч, аккаунт үүсгэн мэдээллээ илгээснээр мэдээлэл ашиглах зөвшөөрөл өгсөнд тооцно. Энэ нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт нийцэж байгаа болно.

Найм. Мэдээлэл устгах

Хэрэглэгч мэдээлэл устгах хүсэлт өгөх боломжтой. Мэдээлэл устгах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор устгана.

Ес. Баримт бичгийн шинэчлэлт, мэдэгдэл

Энэхүү баримт бичгийг ЗАЯБРОС хэдийд ч шинэчилж болох бөгөөд уг шинэчлэлтийг "Нийтлэгдсэн огноо"-оор илэрхийлж, мэдэгдэх болно.